Нэгдүгээр сар 2015

editor's picture

Аймгийн засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг Буянт суманд ажиллаа

Аймгийн засаг даргын орлогч Санатбекээр ахлуулсан ажлын хэсэг 2015 оны 01 сарын 09-ны өдрийн 15 цагт тус сумын ард иргэдтэй уулзалт хийлээ. Ажлын хэсгийн бүрэлдхүүнд боловсролын газрын дэд дарга Х.Асхар, халамжийн газрын дарга Б.Цэрэндорж, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн М.Мейрамбек болон бусад албаны хүмүүс оролцсон. Уулзалтаар цаг үеийн асуудал болон 2014 онд аймгийн хэмжээнд хийсэн томоохон ажлуудыг танилцуулж, тайлагналаа.

editor's picture

Сумын танилцуулга

Баян-Өлгий аймгийн Буянт сум нь 1942 онд байгуулагдсан, хуучнаар Алтайханы хошуу áàéñàí.

Òóñ сум нь Ардын хувьсгалын өмнө Алтайн Урианхай 7 хошууны нэг, Урианхайн зүүн гарын Амбаны хошууны Сагсайн Түмт, Оорцог урианхай, Гонзгой зэрэг 6 суманд харьяалагдаж байжээ. 1925 оноос Алтайн урианхайн аймгийн Итгэмжит гүний хошууны Жаргалант Сагсай сум, 1929 оноос Чандмань уулын аймгийн Алтайн хошууны "Нар мандах” сум байгаад. 1931 оноос Ховд аймагт харъяалагджээ. 1934 онд татан буугдаж "Жаргалант-Сагсай" сумтай нэгтгэжээ.