Засаг даргын мөрийн хөтөлбөр

  БУЯНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2013-2016 ОНЫ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
     Сум орон нутгийнхаа  иргэдийн  эрх ашгийг дээдлэн, хүний эрхийг хангаж, хуулийг хатуу чанд сахиж, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж,  иргэдийн оролцоотой хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх, нийгэм эдийн засгийн хөгжилд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд эрхэм зорилго оршино.
    Сумын эдийн засаг, нийгмийн хөгжил, ялангуяа боловсрол соёл, эрүүл мэндийн салбарын хүрэх түвшинг тодорхойлж иргэн бүр эрүүл чийрэг, эрдэм боловсролтой байх нөхцөлийг бүрдүүлж, мал аж ахуй, газар тариалан,  жижиг дунд үйлдвэр, хувийн хэвшил, ард иргэдийн үүсгэл санаачлагыг дэмжих замаар иргэн бүр ажилтай, орлоготой болох арга хэмжээ авч ажилгүйдэл, ядуурлыг бууруулах

    Төр засгийн үйл ажиллагаанд иргэний оролцоог нэмэгдүүлэх, Төрийн албаны хариуцлагыг дээшлүүлж, шударга, ил тод, авлига хүнд сурталгүй, шуурхай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангах зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн

Сумын Засаг даргын 2013 – 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг толилуулж байна.     
НЭГ. АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ ИРГЭН
Сумын иргэдийн оролцоотой ажилгүйдэлийн түвшинийг бууруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хяналттай, ил тод, тогтвортой эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд энэ чиглэлийн зорилго оршино.
Дээрх зорилгод хүрэхийн тулд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
1.1.    Санхүү, эдийн засгийн бодлогын талаар
1.1.1.    Албан татварыг хуулийн дагуу оногдуулан бүрэн хурааж төлбөр хураамжийн орлогыг урьд оны түвшингээс  бууруулахгүйгээр татварт хамрагдагсдын тоог өсгөх үндсэн дээр орон нутгийн орлогын хэмжээг нэмэгдүүлнэ.
1.1.2.    Татварын хуулиудыг сурталчлах ажлыг боловсронгуй болгон боловсон хүчнийг чадавхижуулах, эдийн засаг, хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх үндсэн дээр сумын төсвийн орлогын төлөвлөгөөг нэр төрлөөр нь ханган биелүүлнэ.
1.1.3.    Төсөвт байгууллагуудын төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлж, төсөв санхүүтэй холбоотой хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг ханган ажиллана.
1.1.4.    Төсвийн шууд захирагч нарын төсөв санхүүгийн талаарх үүрэг хариуцлагыг эрс дээшлүүлнэ.
1.1.5.    Төсвийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудын нягтлан бодох бүртгэл хөтлөлтийг сайжруулж, цахимжуулах арга хэмжээ авна.
1.1.6.    Банк санхүүгийн үйлчилгээг иргэдэд ойртуулах  талд хамтран ажиллах.
1.1.7.    Бага хүүтэй, урт хугацаатай томоохон хэмжээний ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг өргөнөөр хамруулна.
1.1.8.    Санхүүгийн хяналт шалгалтыг хуулийн хүрээнд ил тод байлгах, төсвийн тухай хуулийн хэрэгжилтэнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэн төсвийн зүй бус зарлага ба зөрчил дутагдалгүй ажиллана.
1.1.9.    Орон нутгийн хөгжлийн сангийн  хэрэгжилтийг нутгийн засаг захиргаа, олон нийтийн оролцоотой хамтын шийдвэрээр ил тод, хариуцлагатай захиран зарцуулах нөхцөлийг бүрдүүлж орон нутгийн чадавхийг улам бэхжүүлнэ.
1.2.    Уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар
1.2.1.    Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох санал болон уул уурхайн үйл ажиллагааг цаашид дэмжиж орон нутагтаа жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын суурийг тавихад ард иргэдийн оролцоотойгоор шийдвэр гаргах, хяналт тавих.
1.3.    Хөдөлмөр эрхлэлтийн  бодлогын талаар
1.3.1.    Хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, жижиг дунд үйлдвэрлэлийн асуудлуудыг нэгтгэн зохион байгуулж уялдаа холбоог хангана.
1.3.2.    “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж  ажлын байрыг  нэмэгдүүлнэ.
1.3.3.    Өрх толгойлсон эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн иргэдийг ажлын байртай болгох талаар тодорхой ажил зохион байгуулна.
1.3.4.    Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэн, цөөн малтай болон малгүй ядуу өрхийг малжуулах арга хэмжээ авна.
1.3.5.    Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэн иргэдийн аж ахуй эрхлэх санал санаачлагыг мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, аж ахуй эрхлэлтийн сургалтанд хамруулах, жижиг зээл, санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар дэмжинэ.
1.3.6.    Ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогч, аж ахуйн нэгж, байгуулагуудыг урамшуулах, сургалтын зардал олгох арга хэмжээнүүдэд хамруулна.
1.3.7.    Шувууны аж ахуй байгуулахыг дэмжинэ.
1.3.8.    Сумынхаа онцлогийг харгалзан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, үнээ, гүү, ингэ, ямааны төрөлжсөн фермерийн болон мал бордох аж ахуй байгуулах иргэд, ААН-үүдийн санаачлагыг дэмжинэ.

1.4.    Аялал жуулчлалын талаар
1.4.1.    Орон нутагт аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх талаар гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
1.4.2.    Рашаан, булгийн усны химийн найрлагын судалгаа хийж, үйл ажиллагааг сэргээхэд дэмжлэг үзүүлнэ.
1.4.3.    Шар  нуурыг түшиглэн аялал жуучлал, амралтын газар байгуулах асуудлыг судлан холбогдох газарт уламжилан шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллана.
1.5    Үйлдвэрлэл, худалдааүйлчилгээ, Хүнсний аюулгүй байдлын талаар
1.5.1    Улсын хөрөнгө оруулалтаар нийтийн ахуй үйлчилгээний төв байгуулах асуудлыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлнэ.
1.5.2    Иргэдийн сүүний хангамжийг сайжруулах зорилгоор эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, цөцгийн тос, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр,барилгын өргөн хэрэглээний материал тоосгоны үйлдвэрлэлийг байгуулах, орон нутагаа хангах санаачлагыг бодлогын хүрээнд дэмжиж ажиллана.
1.5.2    Сумын хөгжлийн сангийн эх үүсвэрийг 150 саяаас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй болгон хяналт, хариуцлагыг сайжруулах.
1.5.3    Чацарган дэд хөтөлбөр, цагаан идээ, арвайн гурил зэрэг олон нэрийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаачлагыг хөнгөлөлтэй зээлийн бодлогоор дэмжинэ.
1.5.4    Худалдаа үйлчилгээ болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төсөл хөтөлбөрт хамруулах замаар дэмжлэг үзүүлэнэ.
1.6         Мал аж ахуй, газар тариалангийн талаар
1.6.1.    Малыг вакцинжуулалтанд бүрэн хамруулж, малын үүлдэр угсааг сайжруулах, эрүүлжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
1.6.2.    Суманд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, анхан шатны боловсруулалт хийх, зах зээлд нийлүүлэх тогтолцоог хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн биржийн салбар хэлбэрээр бий болгоно.
1.6.3.    Малын гоц халдвар, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах, тарилга хийх зэрэг үйлчилгээний төсвийг хугацаанд нь санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллана.
1.6.4.    Малын тэжээлийн агуулахыг сэргээн засварлах, шинээр барих асуудлыг судлан шийдвэрлэж ажиллана.
1.6.5.    Малын гоц халдварт өвчний тандалт, хяналтыг тогтмолжуулна.
1.6.6.    Мал сүргийн хувийн дугаартай болгон бүртггэлжүүлэх ажилд жил бүр нийт мал сүргийн 20-оос доошгүй хувийг хамруулан мэдээллийн сантай болох.
1.6.7.    Байгалийн голомтод болон шинээр дахин сэргэж байгаа малын өвчний тархацыг бүртгэн мэдээллэх газар зүйн мэдээллийн /GIS/ системийг нэвтрүүлэх, мал амьтаны гоц халдварт өвчин гарсан үед хэрэгжүүлэх, тэмцэх, сэргийлэх арга хэмжээний тусгай төлөвлөгөөг мэргжлийн бусад холбогдох байгууллагуутай хамтран боловсруулж  үнэлгээ дүгнэлт хийн ажиллах арга хэмжээ авна.
1.6.8.    Малын паразиттах өвчний гаралт, тархалтыг  бууруулах, мал эмнэлгийн  арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлнэ.
1.6.9.    Бэлчээрийн менежмент, Эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг иргэдийн оролцоотойгоор хийж үнэлгээ дүгнэлт хийнэ.
1.6.10.    Бэлчээрийн хөнөөлт царцаатай тэмцэх ажлыг графикт хугацаанд чанартай явуулж хяналтыг иргэдийн оролцоотойгоор сайжруулна.
1.6.11.    Хадлангийн талбай шинээр гаргах, хадлангийн ургацийн хэмжээг нэмэгдүүлэх олон настын үр цацах технологийг эзэмшүүлэх сургалт, арга хэмжээг дэмжиж ажилана.
1.6.12.    Худаг уст цэгийн тоог нэмэгдүүлэх цаашдын ашиглалт хамгаалалт засварын ажлыг иргэд малчдын бүлэг нөхөрлөл хоршоонд гэрээгээр эзэмшүүлнэ.
1.6.13.    Малын индексжүүлсэн даатгалын ач холбогдлыг ард иргэд, малчдад таниулан сурталчлах,  нийт малчдын 15-аас доошгүй хувийг малын эрсдэлийн даатгалд хамруулна. Улсын сайн малчин, аймаг, сумын аврага малчин тодорхойлоход малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байдлын үзүүлэлтийг харгалзах болно.
1.6.14.    Газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхлэх сонирхолтой иргэдэд дэмжлэг үзүүлэн ажиллана.
1.6.15.    Мандахын усжуулалтын системийг иргэдэд ашигтайгаар шийдвэрлэх, сумын хойд талын хөдөөг усжуулж газар тариалан бэлчээр нэмэгдүүлэх  асуудлыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх арга хэмжээ авна.

ХОЁР. ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ИРГЭН:

  Сумын ард иргэдэд чанартай, шуурхай эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулахад энэ чиглэлийн зорилго оршино.
 
Дээрх зорилгод хүрэхийн тулд дараахь үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
2.1. Эрүүл мэндийн  бодлогын талаар

2.1.1.    Сумын хэмжээнд эх үрс, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй  ялангуяа эмзэг эрсдэлт бүлгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.
2.1.2.    Эмч, мэргэжилтнүүдийн мэргэжил, мэдлэг, хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарал хандуулна.
2.1.3.    Суманд жил бүр нарийн  мэргэжлийн  эмч нарын үзлэгийг зохион байгуулж,  түүний үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ.
2.1.4.     Хүн эмнэлгийг эмчилгээний чухал шаардлагатай багаж, аппарат, лабороторын эм, реактиваар хангах арга хэмжээ авна.
2.1.5.    Хүн эмнэлгийг өргөтгөлийг шинээр бариулж халдварт болон физик эмчилгээний тасагийг нээн ажиллуулах асуудлыг холбогдох газарт нь тавьж шийдвэрлүүлэх
2.1.6.    Хүн эмнэлгийн ариун цэврийн газрыг  стандартын дагуу шинээр  байгуулна.
2.2.     Нийгмийн хамгааллын талаар
2.2.1.    Нийгмийн даатгалын сангийн орлогыг биелүүлэх зорилгоор төсөвт болон нийгмийн даатгалын шимэтгэлийн төлөлт, ноогдуулалтын талаар тусгаж, ялангуяа малчдыг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах арга хэмжээг гол үзүүлэлтээр авч үзнэ.
2.2.2.    Нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор сумын хэмжээнд шинээр бий болсон ажлын байр, аж ахуйн нэгж байгууллагад олгосон тендер, хөдөлмөр эрхлэлтийн албанаас зохион байгуулсан түр болон улирлын шинж чанартай үйл ажиллагаанд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллага, хувь хүнийг нийгмийн даатгалд хамруулах ажлыг холбогдох алба, тендерийн хороотой хамтран зохион байгуулна.
2.2.3.    1990-1995, 1995-2000 оны хооронд өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимэтгэлийг нөхөн тооцох эрх зүйн орчин бүрдүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллана.
2.2.4.    Суманд “Ахмадын алдрын танхим” байгуулах асуудлыг дэмжинэ.
2.2.5.    Амьжиргааны түвшин доогуур иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бодлого барьж ажиллана.
2.2.6.    Суманд нийтийн халуун ус шинээр байгуулна.

ГУРАВ. ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ ИРГЭН

  Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн сургалтын таатай орчин бүрдүүлэх, суралцагчдад үндэсний онцлог бүхий олон улсын стандартад нийцсэн, хөрвөх чадвартай боловсролыг олж авах нөхцөлийг бүрдүүлэх, соёл урлаг, их спорт биеийн тамираа хөгжүүлэхэд энэ чиглэлийн зорилго оршино.
Дээрх зорилгод хүрэхийн тулд дараахь үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

3.1.    Боловсролын бодлогын талаар

3.1.1.    Хүүхэд хөгжүүлэхэд чиглэсэн багшлах арга зүйг шинэчлэх зорилгоор «Багшийн хөгжил» хөтөлбөр хэрэгжүүлж, цахим төвтэй болох арга хэмжээг дэмжинэ.
3.1.2    Авьяас, Ном хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт тавьж тайланг олон нийт болон эцэг эхчүүдэд тавиулж, аймаг болон улсад зохион байгуулагдах хүүхдийн бүтээл үзэсгэлэн, фестивальд амжилттай оролцуулах талд сургуульд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана.
3.1.3    Хичээл, урлаг, спортын онцгой амжилт гаргасан хүүхдүүдийг дэмжих, урамшуулах журам боловсруулж мөрдөнө.
3.1.4    Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг  хоол хүнсэнд хяналт тавьж ажиллана.
3.1.5    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол олгох таатай нөхцөлийг бүрдүүлж, тэдний авъяас, хөдөлмөр бүтээлийг дэмжинэ.
3.1.6    640 хүүхдийн шинэ хичээлийн байр бариулах асуудлыг холбогдох газарт нь уламжилж шийдвэрлүүлэх.
3.1.7    Спорт заалны засвар, дотуур байрны хаалга цонхыг шинэчлэх, сургалтын орчиныг сайжуурлах ажлын хүрээнд анги танхимуудын стандарт шаардлага хангасан тохижилтыг хийх зэрэг хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих нөхцөлийг бүрдүүлнэ.
3.1.8    “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэнд тавих мэргэжлийн байгууллага, эцэг эхийн хяналтыг сайжруулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чанаржуулана.
3.1.9    Сургуулийн дотуур байрны дэргэд ундны усны гүний худаг гаргаж эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангана.
3.1.10    Гэр цэцэрлэгийг шаардлагатай багт байгуулах ажлыг зохион байгуулж, төрөлжсөн олон хувилбарт сургалт зохион байгуулж сумын хэмжээний 2-5 насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролын хамруулах сургалтыг нэмэгдүүлнэ.
3.1.11    Шашин соёлын арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн ажиллана.

3.2. Соёл, урлаг, Биеийн тамир, спортын   талаар

3.2.1.    Орон нутгийн судлах музей байгуулан, үндэсний өв соёл, түүх, ёс заншлыг хүндэтгэн, соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах, сэргээн хөгжүүлэх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
3.2.2.    Соёл, урлагийг хөгжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллана.
3.2.3.    Олон улсын, улсын, аймгийн чанартай урлаг, соёлын наадам, уралдаан тэмцээнүүдэд оролцогчдыг бүх талаар дэмжиж ажиллана.
3.2.4.    Сумын соёлын төвийн шинээр баригдаж байгаа барилгын ажлыг эрчимжүүлэх,  сандалаар хангах болон бусад тохижилтын ажлыг шийдэрлүүлэн ажиллана.
3.2.5.    Биеийн тамирыг бүх нийтийн үйлс болгон хөгжүүлж,  нийтийн биеийн тамир спортын арга хэмжээг өргөн хүрээтэй  зохион байгуулдаг болгон хэвшүүлнэ.
3.2.6.    Үндэсний спорт хөгжүүлэх асуудлыг бүх талаар дэмжиж ажиллана.
3.2.7.    Суманд хүүхэд залуучуудын тоглоомын талбайтай болгож хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх бололцоогоор хангана.

3.3.    Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн талаар

3.3.1    Хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжил, оролцооны талаар хууль тогтоомжийн биелэлтийг хангах, Иргэдийн нийтийн хуралд мэдээлэх, тайлагнах,  хүүхдийн олон талт асуудлуудыг шийдэхэд хөрөнгийн эх үүсвэрийг төсөвтөө суулгаж “Хүүхдийн төлөө сан”-д хөрөнгө шийдвэрлүүлэн дайчлах зэрэг дэмжлэг үзүүлэн ажиллана.
3.3.2    Жил бүр хүүхдэд ээлтэй байгууллага, хамт олон шалгаруулж урамшуулна.
3.3.3    Хүүхдийн нэвтрүүлэгийн өдөр /жил бүрийн 3-р сарын эхний ням гаригт/ хүүхдүүдийн дуу хоолойг сонсож, хүүхдийн сайн сайхны төлөө “За” гэж хэлцгээе аяныг нийт төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулана.
3.3.4    Зусланд хүүхдүүдийг амраах бололцоог нэмэгдүүлнэ.
3.3.5    Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс цагдаагийн байгууллага болон ТББ-ыг дэмжиж ажиллана.
3.3.6    Онцгой болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг судлан тогтоож, тэдний эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авч ажиллана.
3.3.7    Хүүхдүүдийн өөрийн удирдлагын байгууллагуудын санал, санаачлагыг сонсож, биелэлтийг хангах талаар шаардагдах арга хэмжээг авч дэмжинэ.
3.3.8    Сургуульд интернет, номын сан, ном товхимол болон холбогдох тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан багшийн хөгжлийн танхим байгуулана.
3.3.9    Хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийн дунд явуулах сургалт сурталчилгаа, чуулга уулзалтуудыг  дэмжин ажиллана.

ДӨРӨВ. АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ ИРГЭН:

  Байгалийн нөөц болон ялангуяа  түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөцийг тогтвортой ашиглаж, нөхөн сэргээж, хүрээлэн буй орчныг хамгаалах, экологийн тэнцвэртэй аюулгүй орчинд амьдарч, ажилладаг бүхий л бололцоогоор хангахад энэ чиглэлийн зорилго оршино.  
Дээрх зорилгод хүрэхийн тулд дараахь үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

4.1.    Байгаль орчныг хамгаалах бодлогын талаар

4.1.1.    Бэлчээрийн талхлагдалтын ажиглалт хийж даац, багтаамж тодорхойлно.
4.1.2.    “Хоггүй орчин” аяныг бүх баг, байгууллагуудын дунд байнга явуулж хэвшүүлэн, урамшуулах системийг тогтмолжуулна
4.1.3.    Сумын хэмжээнд хогийн машин техник хэрэгсэлтэй болох
4.1.4.    Айл өрх, байгууллагууд мод тарих, орчноо зүлэгжүүлэх хөдөлгөөн өрнүүлж, сумын төвүүдийн ногоон байгууламжийн талбайг хоёр дахин нэмэгдүүлнэ.
4.1.5.    Усны харуулын ажлын байр барих асуудлыг судлан шийдвэрлэнэ.
4.1.6.    Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний сүлжээнд технологийн шинэчлэл хийж, цаг уурын автомат станцаар хангана.
4.1.7.    Газрын доорхи усны хяналт-шинжилгээний цооног, өрөмдөж тоноглох барилга барих асуудлыг судлан шийдэрлүүлнэ.
4.1.8.    Газрын доорхи усны хяналт-шинжилгээний цооног автомат багаж, тоног төхөөрөмж суурилуулах асуудлыг судлан шийдэрлүүлнэ.
4.1.9.    Сагсай голын  сав газрыг ойжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
4.1.10.    Сумын нутаг дэвсгэрт байгаа ан амьтан, ургамал, нэн ялангуяа ховор амьтан, ургамлын хамгаалалт, хяналтыг сайжруулж аргаль хонь, цоохор ирвэс, янгир ямааны амьдрах орчны хамтарсан судалгаа хийх.
4.1.11.    Цаст хайрхан уулын тахилга үйлдэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулж дэмжлэг үзүүлнэ.
4.1.12.    Байгаль орчинд хохирол учруулсан талаар бодитой мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлнэ.
4.1.13.    Байгалийн нөөцийг нөхөн сэргээх, тарьж ургуулах хэмжээг нэмэгдүүлж бүх нийтээр мод тарих хөдөлгөөнийг өрнүүлнэ.
4.1.14.    Сумын хэмжээнд ашиглах байгалийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хэмжээ /нөөц/-г тогтоолгож, ашиглалтанд хяналт тавих, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулна.
4.2.  Газрын   харилцаа,  хот  байгуулалтын  талаар
4.2.1    Сумын ерөнхий төлөвлөлтийг шинэчилж,  сумын төвийн айл өрхүүдийн эмх замбараагүй төвлөрөл, гудамжны эмх цэгцгүй байдалыг засаж сайжруулах арга хэмжээ авч ажиллана.
4.2.1.    Сумын дээд хэсэгт элсний нүүдэл болон салхины хамгаалалт ногоон байгууламжийг байгуулна.

4.3. Дэд   бүтцийн  бодлогын талаар:

4.3.1.    Сумын төвийн дэд бүтцийг шинэчлэх асуудлыг холбогдох газарт нь тавьж шийдвэрлүүлнэ.  
4.3.2.    Сумыг шилэн  кабель  өндөр   хурдны   мэдээллийн   болон   интернетийн  сүлжээнд  холбоно.
4.3.3.    Зуслангийн газар эрчим хүчний шугам татаж дэд өртөө байгуулах ажлыг бүрэн гүйцэтгүүлж дуусгана.  
4.3.4.    Өмнө гол, Хөлцөөтийн зэрэг голуудад гүүр барих асуудлыг судлан шийдвэрлэнэ.
4.3.5.    Аймаг, сум, баг  болон багуудын зуслан, намиржаа, хаваржааны гол замуудыг  засварлана.
4.3.6.    Багуудын тохижилтын арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх
4.3.7.    Сум аймаг хоорондын нийтийн тээврийг төрийн оролцоотой нэгдсэн зохицуулалтанд оруулж суманд нийтийн тээврийн хэрэгсэлтэй болгон ажиллана.
4.3.8.    Казакстаны антен сувагтай болох
4.3.9.    Сумын төвийн болон багуудын гудамжны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.

4.4.     Батлан хамгаалах бодлогын талаар:
4.4.1.    Цэргийн  албан хаагчдын нөхөн хангалтыг тасралтгүй явуулан тайван цагт Зэвсэгт хүчинд алба хаах, бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг эрүүлжүүлэх,  дээшлүүлэх, “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
4.4.2.    Гэрээт цэргийн албанд иргэдийг элсүүлэх, цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах ажлыг зохион байгуулах, цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн орлогыг ЗХ-ий хөгжлийн санд төвлөрүүлэх, батлан хамгаалах зорилгоор зарцуулна.
4.4.3.    Аймаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоог сайжруулахад чиглэсэн ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, хамтын ажиллагаа, уялдаа холбоог шинэ шатанд гаргана.

ТАВ. ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ИРГЭН
      Төрийн үйлчилгээг ард иргэдэд ил тод, нээлттэй болгож хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хүргэх чадвартай, хариуцлага, хяналтыг үйл ажиллагааны үндсэн зарчим болгон мөрдөж хүнд сурталгүй, авлигаас ангид иргэний оролцоотой төрийн үйлчилгээг бий болгож, иргэн бүр эрх тэгш, сайхан амьдрах орчныг бүрдүүлэхэд энэ чиглэлийн зорилго оршино.
Дээрх зорилгод хүрэхийн тулд дараахь үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

5.1.    Төрийн байгуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээний талаар

5.1.1.    Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод болгож, шуурхай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангаж ажиллана.
5.1.2.    Улс төрөөс ангид, авлига, хүнд сурталгүй мэдлэг чадварт суурилсан төрийн албыг жинхэнэ ёсоор бэхжүүлэн ажиллана.
5.1.3.    Төр, засгийн үйл ажиллагаанд иргэний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор  сумын ИТХ-ын дэргэд “Иргэний танхим” байгуулна.
5.1.4.    Сумын ЗДТГ-ын конторын барилгын өргөтгөл, халаалтын зуухыг томсгох асуудлыг судлан шийдвэрлүүлнэ.
5.1.5.    Төрийн бүх шатны албан хаагчдын үүргийг тодорхой болгож, үүргийн биелэлтийг үндэслэн хариуцлага тооцдог болгоно.
5.1.6.    Үр дүнд суурилсан Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын шинэ тогтолцоог хэрэгжүүлж үр дүнг ил тод байлгаж иргэдийг тогтмол мэдээллээр хангана.
5.1.7.    Өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, нэг цонхны зарчимаар иргэдийн санал хүсэлтийг сонсдог, хариуг чирэгдэлгүй өгч хэвшсэн байх.
5.1.8.    Төрийн албаны стандартыг хэрэгжүүлэн ажиллана.

5.2.    Хууль, эрх зүйн бодлогын талаар
5.2.1.    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон архидалтын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажиллана.
5.2.2.    Архи, согтууруулах ундаа, тамхи хэрэглэдэггүй эрүүл, идэвхтэй амьдралын клубыг суманд байгуулан үйл ажиллагааг нь дэмжинэ.
5.2.3.    Малын хулгайтай тэмцэх асуудлын хүрээнд байнгын үйл ажиллагаатай лавлах утас ажиллуулан үнэн зөв мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулах тогтолцоог бүрдүүлнэ.
5.2.4.    Цагдаагийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг орон нутгийн эрх мэдлийн түвшинд зохион байгуулж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлнэ.
5.2.5.    Төв, суурин газруудын нутаг дэвсгэрт оршин сууж буй иргэдийн амгалан тайван байдлыг хангах зорилгоор хөдөлгөөнт эргүүлийн ажлыг эрчимжүүлнэ.
5.2.6.    Сумын хэмжээн дэх гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор гудамж талбай, олон нийтийн газрыг хяналтын  камераар хангаж, цагдаагийн байгууллагын хяналтыг сайжруулна.
5.2.7.    Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх ажлыг эрчимжүүлнэ.
5.2.8.    Согтууруулах ундаагаар үйлчилдэг цэг салбаруудын тоог цөөрүүлэх асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэнэ.
5.2.9.    Сумын Гэмт хэргээс урьдчилан  сэргийлэх, зохицуулах зөвлөлийн ажлыг шинэ шатанд гаргана.
5.2.10.    Иргэний бүртгэл мэдээллийн ажлыг цахим бүртгэлд бүрэн шилжүүлж чирэгдэлгүй шуурхай үйлчилгээг хангах арга хэмжээ авна.
5.2.11.    Сум, албан байгууллагуудыг архивын програмтай болгож, архивын баримтуудыг анхан шатны байгууллагаас шууд цахим хэлбэрт оруулах арга хэмжээ зохион байгуулна.
5.2.12.    Суманд цагдаагийн байр /кабон/ бариулах ажилд дэмжлэг үзүүлэнэ.
5.2.13.    Сумын мастер төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр “Мерси Кор” болон бусад Олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллана.
5.2.14.    Шинээр батлагдаж гарсан хууль тогтоомжийг сурталчлах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, албан бус сургалтыг тогтмол зохион байгуулах, санхүүжилтийг нь шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллана.
5.3     Гадаад харилцааны талаар
5.3.1.     Гадаад харилцааг хөгжүүлж, хөрш зэргэлдээ бусад улс орнуудын хотуудтай шефийн харилцаа тогтоох асуудлыг судлан шийдвэрлэнэ.

5.3.2.    Жил бүрийн зуны улиралд хөрш зэргэлдээ улс, аймгуудын худалдаа, бизнесийн байгууллагуудыг өргөнөөр хамруулсан хилийн худалдаа, үзэсгэлэн, яармагын арга хэмжээнд иргэд болон ТББ-ыг хамруулах талаар дэмжлэг үзүүлэн ажилана.

БУЯНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР