Засаг даргын мэндчилгээ

Эрхэм хүндэт та бүхэндээ XVII-р жарны  “Ялгуусан” хэмээх модон Морин жилийн мэндийг дэвшүүлж, айл хотлоороо  энх амгалан, түвшин жаргалтай, ахуй амьдралаараа дэвжин дээшлэхийн өлзийтэй ерөөлийг өргөе.

Сумын ИТХ, ЗДТГ  иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч, тэднийхээ сэтгэл хангалуун аж төрөх нөхцөл боломжийг бүрнээ хангахад чиглэсэн бодлого баримтлан, аливаа үйл ажиллагаандаа иргэдийнхээ санал хүсэлт, оролцоог ханган  сумын хэтийн хөгжлийн төлөвлөгөөг гарган ажиллаж байна.

Зон олны минь хийморь сүлд ямагт өөдрөг байж, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

                                           

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БУЯНТ СУМЫН 

ЗАСАГ ДАРГА  Т.МЭНДСҮРЭН