Аймгийн засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг Буянт суманд ажиллаа

editor's picture

Аймгийн засаг даргын орлогч Санатбекээр ахлуулсан ажлын хэсэг 2015 оны 01 сарын 09-ны өдрийн 15 цагт тус сумын ард иргэдтэй уулзалт хийлээ. Ажлын хэсгийн бүрэлдхүүнд боловсролын газрын дэд дарга Х.Асхар, халамжийн газрын дарга Б.Цэрэндорж, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн М.Мейрамбек болон бусад албаны хүмүүс оролцсон. Уулзалтаар цаг үеийн асуудал болон 2014 онд аймгийн хэмжээнд хийсэн томоохон ажлуудыг танилцуулж, тайлагналаа.

Мөн сумын засаг дарга Т.Мэндсүрэн 2014 оны Засаг даргын үйл ажиллагааны тайлангаа тавьж иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Ард иргэд цаашид хийвэл зохих анхаарах асуудлаа илэрхийлж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.