Иргэний танхим

БУЯНТ СУМЫН ИРГЭНИЙ ТАХИМЫН ТАНИЛЦУУЛГА

Шууд ардчилал - Иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгийн үзэл санааг хэрэгжүүлэх ажил эрчимтэй явагдаж байна. Энэ ажлын нэг болох Буянт сумын иргэний танхим 2013 оны 03 сарын 25-ны өдөр ИТХ-ын шийдвэрээр байгуулагдсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд 176-р зарлиг гарган Шууд ардчилал иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг гарган үүнийгээ иргэддээ эрх мэдэл шилжүүлэх Иргэний оролцооны хувьсгал гэж томъёолон тодорхойлсон юм. Энэ хувьсгалын оч Монгол орон даяар түгэн дэлгэрч эрч хүчээ авч, иргэдийн оролцоо идэвх ихээхэн дээшилж эхэлсэн үед сумын ИТХ-ын дарга К.Батырбек, Засаг дарга Т.Мэндсүрэн нар ихээхэн анхаарал хандуулан, дэмжлэг үзүүлэн ажилласан.

Тус танхим нь Аймгийн ИТХ-ын шийдвэрээр баталсан журмын дагуу олон нийтийн сургалт, хэлэлцүүлэг, санал асуулга зэрэг иргэдрүү хандсан, тэдний соён гэгээрүүлэх чиглэлд хувь нэмрээ оруулахын төлөө зорилт тавин ажиллаж байна.