Багууд

ШАР ТОХОЙ БАГ

Шар тохой баг нь сумын төвийн баг юм. Тус багт Урианхай, Казак бусад ястан үндэстэн нийлсэн  179 өрх, 640 хүн амтай. 2013 оны эцсийн мал тооллогоор 9223 толгой мал,  үнээс адуу 254, үхэр 772, хонь 4429, ямаа 3768 мал тоолуулан өнгөрсөн оныхоос  2568 толгой малаар дөрвөн төрөл дээр өссөн байна.

Шар тохой багийн даргаар ажиллаж байсан хүмүүс:

            1. Р.Насан 1992-1996 онд

            2. Б.Селесарь 1996-1997 онд

            3. Т.Ягаанбаатар 1997-2000 онд

            4. Д.Саудабай 2000-2004 онд

            5. Т.Гантулга 2004-2008 онд

            6. М.Хоньчинхүү 2008-2012 онд

            7. М.Нурлан 2013 аас тус багийн даргаар ажиллаж байна.

Багийн нийт хүн амын 32 хувь нь төрийн албанд ажилдаг, багт аж ахуй  нэгж 20, хувийн гурван үйлдвэр  үйл ажиллагаа явуулдаг.

2020 он хүртэл  суманд үйлдвэр, ажлын байр шинээр бий болгож ажилгүй байгаа иргэдийг ажлын байртай  болгох.

Манай багт хөдөлмөрийн насны 100 хүн ажилгүй, үүний 35 хувь нь их дээд сургууль төгсөн мэргэжилтэй хүмүүс байна.

2013 онд   ОНХС-ын хөрөнгөөр суманд хэрэгжүүлэх төслийн саналыг маягтын дагуу бүх айл өрхөөс авсан санал болон багийн хурал дээр гарсан ард иргэдийн саналыг эрэмбэлэж батлуулснаар сумын төвд нийтийн тээвэр, самсомал машин, эксковатор, сумын дээд талд ногоон байгууламж байгуулах, гүүрийн хоёр талд мод тарих, Казакстан Улсын телевизийн антен,  соёлын төвийн тохижилт, тэжээлийн агуулах засварлаж хашаа барих зэрэг төсөл арга хэмжээнүүд хэрэгжсэн болно.

2014 онд ОНХС-ын  хөрөнгөөр суманд  хүүхдийн тогломын талбай, дотуур байрны халга,  цонхны засвар, ногоон төглийн хашааг шинээр барих, нийтээр мод тарих, сумын төвийн тохижилт, хүн эмнэлгийн эмийн бус танхим, тоног төхөөрөмж, хүүхдийн цэцэрлэгийн дээвэр  засварлалт   зэрэг төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болж байна.

 

ӨМНӨГОЛ БАГ

 Буянт сумын 3-р баг нь анх Өмнөгол голын Дунд хар усны ар хөвөөнд Шавар дугуй гэртэй, өвсний хашаа, агуулах байр, дэлгүүрийн чулуун барилгатай 3 дугаар бригад болон байгуулагдсан байна.

                          1986 онд тэр үеийн бригадын дарга болон иргэдийн саналаар Дээд хаалгатын амны улаан үзүүрт 5-8 ортой эмнэлэг, 2 айлын орон сууц, халуун ус, бригадын клуб, контор, агуулах тэжээлийн болон техникийн хашаа зэрэг барилга байгууламжтай тэр үеийн тохижилт сайнтай бригадын төв байлаа. 1959 онд Балинтын аманд, 1964 оноос Мандахын талд малын тэжээл тариалж байсан бөгөөд сум болон багийн иргэдийн хэрэгцээг малын тэжээлээр бүрэн хангаж байлаа.

            1991 оны өмч хувьчлалын үр дүнгээр  тухайн үед бий болсон хөрөнгийг үр ашиггүйгээр хувьчилснаас уг барилга байгууламжууд устаж үгүй болсон байна. Одоо дээрх үгүй болсон зүйлүүдээ дахин шинээр бүтээн байгуулахаар зорин ажиллаж байна. Багийн засаг даргаар Б.Дашдаваа /1991-1992/, Ө.Батмөнх /1993-1995/, Т.Батчулуун /1996-1999/, Ж.Андочир /2000-2003/, Т.Энх/2004/, Тө.Батмөнх /2005-2008/, Д.Бахыт /2009-2012/, С.Т.Батмөнх 2013 оноос одоо хүртэл , мөн энэ үеүүдэд багийн ИНХ-ын даргаар Ө.Цэнээ, Д.Мөнх, Ч.Каров, Д.Бахыт, С.Т.Батмөнх нар тус тус ажиллаж байна.

Өмнөгол баг нь зүүн, зүүн урд талаараа Зөөлөн, Хужирт, Нарийн, Хар сай зэрэг өндөр уулсаар хүрээлэгддэг бөгөөд Хар сайгийн ууланд янгир, хойлог, цоохор ирвэс мөн Эзэрлэг, Тошинт зэрэг уулсаар аргаль хонь зэрэг ховор ан амьтан нутаглан амьдардаг.

                          Өмнөгол нь Буянт уулын мөнх цаснаас эх аван 90 гаруй км урсаж Ховд голд цутгадаг юм.

                          Өмнөголын сав газар нь бэлчээр арвинтай газар бөгөөд багийн ихэнх малчид жилийн зунаас бусад улиралд нутаглан амьдардаг.

                          Үүнээс гадна Өмнөгол багт Хунт нуур, Шар нуур зэрэг малын хужир шүү арвинтай, ундармал устай бөгөөд Шар нуур нь манай сумын хамгийн нам дор газар юм.

                          Сүүлийн жилүүдэд малчдын бүлэг, хоршоо байгуулан хадлангийн талбай гаргаж хашиж хамгаалан, ургац сайтай жил арвин ургац, хадлан бэлтгэж байна. Мөн зарим айл өрх хүнсний ногоо тариалан хэрэгцээгээ хангаж байна.

Тус багийн нутаг дэвсгэр байгалийн баялаг ихтэй бөгөөд үүнээс шохойн чулуу, барилгын шавар зэргийг ашиглуулан, мөн ан агнуур хийлгэх зэргээр сум орон нутагтаа татварын орлогын тодорхой хэсгийг бүрдүүлдэг.

                          2013 оны байдлаар Урианхай, казак ястан үндэстэнээс бүрдсэн 163 өрх, 663 хүн ам мөн 32144 толгой мал, үүнээс Тэмээ-48, Адуу-973, Үхэр-2095, Хонь-16916, Ямаа-12112 толгой мал тоолуулан урьд жилүүдтэй харьцуулахад 5632 толгой малаар өссөн дүнтэй байна.

                          Олон нийтийн оролцоонд түшиглэн 2014 онд ОНХСангийн хөрөнгөөр багийн төвийг тохижуулах төслийг хэрэгжүүлж байна.

 Хөлцөөт баг

                          Тус баг нь 1992 онд шар тохойд байгуулагдсан,багийн төв нь сумын төвд оршдог ба айл өрхүүд нь төвөөсөө 40-50км хүртэл зайнд тархан байршдаг бөгөөд  хөрш Сагсай, Алтай сумуултай хил залгадаг. Тус баг нь 2013 онд 175 өрх, 637 хүн амтай, 28130 толгой мал тоологдсоноос Тэмээ 82, Адуу 774, Үхэр 1521, Хонь 16545, Ямаа 9208 тус тус байна.

                          Манай багт Урианхайгаас Өөлөг, Оорцог, Цагаан туг, Улаан туг, Хар дөнхөл, Заамад, хар бүргэд, Ирхэд, Казакаас Харахас, Ители, Шеруши, Шыбарайгыр зэрэг овгууд амьдардаг. Тус багийн засаг даргаар 1992-1994 онуудад Ш.Буянтогтох, 1994-1996 онуудад Б.Амарсанаа, 1996-2012 онуудад К.Батырбек,  2012оноос  Б.Амаржаргал нар тус тус ажиллаж байна

                          Тус багаас хөдөлмөрийн баатар Батаа, АИХ-ын депутат М.Батшүлэг, П.Хөх, Улсын аварга малчин Буянт сумын анхны Улсын мянгат малчин Б.Гэсгэлэн, М.Батсуурь, Улсын аварга малчин Т.Барчигар, А.Адилхан, Х.Жахаш залуу аварга малчин Б.Цэгмид, Улсын сайн малчин Б.Амаржаргал, Аймгийн аварга малчин Б.Баянжаргал, Ж.Монголхаан, У.Дилдаш, Ш.Жемис, Б.Баяр, Б.Батмөнх, К.Асылбек, Ч.Жамбал, Улсын мэргэн Б.Насанбат, Б.Баярсайхан, О.Эрдэнэбилэг, Х.Бямбажав зэрэг ажил үйлсээрээ тэргүүлэгч олон сайчууд төрөн гарсан нутаг юм.

 Хөх Эрэг баг

    Хөх эрэг баг нь 1992 онд Монгол улсын шинэ үндсэн хууль, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу шинээр багийн зохион байгуулалтаар эмхлэгдэн зохион багуулагдаж анхны багийн засаг даргаар нь Г.Гэрэлчулуун, багийн иргэдийн нийтийн хурлын даргаар Я.Оюун нар ажилласан ба 1993 оноос Т.Батхүрэл ажилласан бөгөөд, 1994-1998 онд багийн засаг дарга Г.Дэмбэрэл, БИНХ-ын дарга Б.Гэндэн, хүний эмч С.Байгалмаа, малын эмч Н.Мэндхүү нар ажиллаж байсан.1998-2008 он хүртэл багийн засаг даргаар Н.Мэндхүү, БИНХ-ын даргаар С.Октябрь, Б.Гэндэн нар ажиллаж байсан.

                          2008--2014 он хүртэл багийн засаг даргаар Г.Гэрэлчулуун, БИНХ-ын дарга О.Давааням, хүний эмч С.Байгалмаа, малын эмч Т.Даваадорж, Г.Бямбачулуун, Н.Мэндхүү нар ажиллаж байгаа болно.

                          Тус багийн өрх 154, ам бүл 586 хүнтэй. 34775 толгой малтай. Бригад болсон цагаасаа хойш казак, урианхай 2 үндэстэн зэрэгцэн эв найртай амьдарсаар ирсэн юм. Тус багаас 1992 оноос урьд олон арван улс, аймаг, сумын аврага тэргүүний сайчууд төрөн гарсан бөгөөд зөвхөн 1992 оноос хойш улс аймгийн  аврага тэргүүний сайчуудаар дараах хүмүүс төрөн гарчээ. Үүнд:

  • 1996 онд Улсын сайн малчин С.Гохбат
  • 1997 онд Улсын сайн малчин Р.Горхи
  • 1996 онд Улсын сайн малчин Г.Дамдинхүү
  • 2002 онд Улсын сайн малчин О.Галдан
  • 2011 онд Улсын сайн малчин З.Өмиртай
  • 2006 онд Аймгийн сайн малчин Н.Баттулга
  • 2008 онд Аймгийн сайн малчин Н.Батхуяг
  • 2009 онд аймгийн сайн малчин Т.Адах
  • 2009 онд Аймгийн алдарт уяач Г.Гэрэлчулуун
  • 2010 онд Урианхай сурын Аймгийн мэргэн М.Цэнд-Очир
  • 2013 онд Аймгийн сайн малчин Х.Алтансүх

Мөн 2011 онд тус Хөх Эрэг баг нь аймгийн хэмжээндэх 86 багаас түрүүлж аймгийн тэргүүний баг болж байсан.