Print this page

Буянт сум нь 1940-өөд онд байгуулагдаж байсан Баян-Өлгий аймгийн ууган сумдын нэг билээ.

Буянт сум өндөр Мөнх цаст уулсаар хүрээлэгдсэн, сарьдаг өндөрөөс эх авч урсадаг рашаан устай, таван төрлийн мал сүрэг бэлчин найлайсан сайхан нутаг.

Нар ургахаас шингэх хүртэлх хугацаа бүрд ажил амьдралын ундарга өрнөж олон жилийг элээсээр өнөөдөртэй золгож байна.

2022 онд төрөлх сумынхаа 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх түүхэн босгон дээрээс сум орноо удирдаж ирсэн үе үеийн удирдлагууд, ажил амьдралынхаа түүхээр холбогдсон бүх хүмүүстээ болон Буянтаар овоглосон, сумынхаа хөгжлийн түүхийг бүтээлцэж яваа эрхэм Та бүхэндээ сумын Засаг даргын нэрийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ хүргэж, чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна.

 

                                                        БУЯНТ СУМЫН ЗАСАГ ДАРГА Н.ХИБАТАЙ

Read 1515 times
Rate this item
(0 votes)

Latest from Super User