МУ-ын Засгийн газрын өнөөдрийн /2020.02.19/ ээлжит хуралдаанаар шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс манай улсад хэрэгжиж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлыг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан юм.
Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос өнгөрсөн сарын 24-нд гаргасан сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийн хэрэгжих хугацааг мөн гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа