2021.11.01.
Буянт сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар Улаанбаатар хотод Буянт сумын 80 жилийн ойн бэлтгэл ажлын талаар 10 хоног ажиллаад ирлээ.
Ажиллах хугацаандаа Буянт сумын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй нутгийн уугуул иргэд, ахмад, залуучуудын төлөөлөлтэй уулзан санал солилцож бэлтгэл ажил хангах Ажлын хэсгийг зохион байгуулсан байна.
Мөн Буянт сумын 80 жилийн ойн бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсгийн 2 дахь удаагийн хурал болж ойн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн санал бодлоо солилцов.
Буянт сумын Засаг даргын Тамгын газар.