• Мягмар, 3-р сар 10 2020
  • Written by 
  • font size decrease font size increase font size

СУМЫН ТАНИЛЦУУЛГА 

Өлгий сум нь 1940 онд оршин суугаа казах, урианхай иргэдийн хүсэлтийг үндэслэн 1940 оны 6-р сард хуралдсан Улсын 8-р их хурлын шийдвэрийн дагуу Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Ховд аймгаас таслан Баян-Өлгий аймгийг бие даасан аймаг болгон байгуулж, одоогийн энэ газарт газарт аймгийн төвийг төвлөрүүлснээр Өлгий хотын эх суурь тавигдсан. 1961 оноос Өлгий хот гэж нэрлэх болсон. 1972 онд АИХ-ын тогтоолоор Өлгий хотын хилийн цэсийг тогтоож газрын хэмжээг 10092 га талбай бүхий газар нутагтай гэж тогтоожээ. Суурин хүн  амын тоо 30404. 

 

 ТҮҮХ 

Монгол Улсын баруун хязгаар нутагт оршин суудаг казах, урианхай, дөрвөд, тува, халх зэрэг олон үндэстэн ястаны Өлгий нутаг Баян-Өлгий аймгийн төв Өлгий хот нь ширүүн урсгалт, тунгалаг уст Ховд голын эрэг, Бөхөн, Хүрэн зуух зэрэг өндөр уулсын өвөрт оршдог. 

Алтай хан уулын аймаг хошуу болон өөрчлөгдсөн 1931 оноос Өлгийд шилжин ирж суурьшсанаар энд урьд байсан өлөн гэдэсний үйлдвэр, морин өртөөний буудалтай нийлээд суурин газар бий болж эхэлжээ. 

Өртөө аралд эртнээс улаачдын буудал байсан Хойлог /Цагааннуур/ын ширэгт 1931 онд Орос улстай худалдаа хийх  дамжлага баазын суурь тавигдсанаар Ховд-Цагааннуурын авто өртөөний буудал ч Өлгий орчим байрласан зэрэг гол дөт салаа замын зангилаа, тус аймгийн хошуу, сумдын дунд цэгт оршдог, ой мод, өвс ургамалаар элбэг хожим ирээдүйд томоохон хот байгуулахад газрын гадаргуу, хөрс шороо нь хүртэл зохимжтой байсан ба далайн түвшинээс 1710 м өндөр, нийслэл Улаанбаатараас 1760 км хол оршдог. 

 Өлгийг 1940 оны 09-р сарын 17-нд аймгийн анхдугаар хурлаас аймгийн төв болгон сонгон баталгаажуулжээ. Өлгий хот нь Бугат, Буянт, Улаанхус, Сагсай сумуудтай хил залгаа оршдог. 

         Баян-Өлгий аймгийн яамнаас эхлээд тус аймгийн анх байгуулагдсан албан байгууллагууд цөөн байшин, 30-аад эсгий гэрт байрлаж байснаа хэдхэн сарын дараа тус тусын байр байшинтай болж, гар үйлдвэрлэлийн артель, хүнсний үйлдвэр, аж ахуйн газруудаа үүсгэн байгуулж Өлгийд оршин суугчдын эгнээ 1940 оны 11 сар гэхэд 100 өрх, 400 хүн амтай болжээ. 

         1950-иад оны дунд үеэс Өлгийд оршин суугчдын эгнээ 7000 давж хотыг тохижуулах ажил урьд өмнөхөөс илүү эрчтэй өрнөж, цэнгэлдэх хүрээлэн, ХД театр, хүүхэд залуучуудын ордон, орон нутгийг судлах музей, барааны зах зэрэг томоохон байгууламжийг Өлгийн иргэд Бямба, Ням гаригт оройн цагаар шан харамж, цалин хөлс нэхэлгүй бүтээж байгуулсан нь ахмад үеийнхэний гавьяа, бидний бахархан дурсах баатарлаг үйлс билээ.  

             Аймгийн төвийн нийгэм эдийн засаг, соёл боловсролын өргөн цар хүрээ, хөгжил бадралыг үндэслэн 1956 оны 8-р сарын 1-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 4 тоот зарлигаар Өлгий хотын хороог байгуулжээ. Төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэрээр 1961 онд дээрх хорооны байгууламж Өлгий хот болон өөрчлөгдөж тус хотын захиргаа 13 хэсгээс, 1964 оноос 4 хорооноос бүрдэх болж, 1990-ээд оны эхнээс сум, багийн системд шилжсэн юм. 

Сумын анхны багийн дарга Х.Таухай, Өлгий хотын анхны захиргааны дарга О. Халхабайнар ажиллаж эхэлсэн ба улмаар тус албанд Бирдхан, Хапыш, Хумар, Хуатай, Хайсанай, Дөрвөтхан, Онтуган нарын ахмадууд энэхүү нэр хүндтэй үүргийг гүйцэтгэж одоо 2012 оноос хойш ИТХ-ын даргаар С.Онгар, сумын Засаг дарга бөгөөд хотын захирагчаар Ө. Хабай, ЗДТГ-ын даргаар  З. Жолаушыбай нар ажиллаж байна.    

 

            Ахуйн үйлчилгээний газар, хэвлэх, хүнс, ноос угаах, эрчим хүчний үйлдвэр, холбооны газар, худалдаа, зам гүүр, худаг ус, ой мод, барилга угсралтын авто, агаарын тээврийн байгууллагууд тус аймгийн ууган үйлдвэр аж ахуйн нэгж болж байгууллагдан хөгжин мандаж байснаа өөрчлөн байгуулалтаар тэдний нилээд нь хувьчлагдаж шинэ зохион байгуулалтанд орсон ч Холбоо, Цахилгаан эрчим хүч, Хүнсний үйлдвэр зэрэг байгууллагууд зах зээлийн харилцааны нөхцөлд хөгжлийн шинэ шатанд дэвшин орж тус хотыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна. Мах комбинат, гурилын үйлдвэр, гар урлалын болон бусад төрлийн жижиг үйлдвэрүүд байгуулагдан үйл ажиллагаа явуулж, төрөл бүрийн барааны зах, ШТС-ууд, үйлчилгээний төвүүд шинээр бий болж өргөжин хөгжиж байгаа нь Өлгий хотын хөгжлийн шинэ дүр төрхийг харуулж байна.

 

            Мөн баруун хойд талаараа ойрхон байрлалтай Казахстан улстай агаар авто тээврийн холбосон зам, Хятадын Шинжан  Уйгарын Өөртөө Засах орон болон Оросын Холбооны Улсын Алтайн хязгаарыг холбосон гол зам дээр байрладгаараа стратегийн давуу талтай. 

           Өлгий хот нь Баян-Өлгий аймгийн боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн төв болон хөгжсөөр иржээ. Энд Ерөнхий боловсролын арван жилийн сургуулиуд, хувийн хэвшилийн сургуулиуд болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, багш нарыг бэлтгэх коллеж, Дорнод Казахстаны их сургууль, Монгол-Туркийн хамтарсан сургуульд олон мянган хүүхэд хамрагдан мэдлэг мэргэжил эзэмшиж, ШУА-ийн харьяа нийгэм эдийн засгийг судлах төвд эрдэмтэд ажиллан эрдэм шинжилгээний нөр их ажил хийж, эрүүл мэндийн байгууллага орчин үеийн багаж хэрэгслээр тоноглогдон, Өлгийн эмч нар зон олондоо төрөл бүрийн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үзүүлж байна.

             Өлгий сумын хувьд хүн амын нягтрал ихтэй. Аймгийн нийт хүн амын 35 орчим хувь нь оршин суудаг. Сүүлийн 2 жилд ажлын байр шинээр бий болгох, ажилгүйдэл ядуурлыг бууруулах чиглэлээр 40 гаруй төсөл хэрэгжүүлж байна. 

            Цаашид Засгийн газрын болон Аймаг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, сумын нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

  ЭДИЙН ЗАСАГ 

Орон нутгийн төсөв 

Сумын төсвийн татварын нийт орлого нь 636,0 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 385,4 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 250,6 сая төгрөгөөс орлого нь бүрддэг.  

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 636,0 сая төгрөг байна. Нийт зардлын 65,7 хувь нь цалин,  7,5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 18,9 хувийг урсгал шилжүүлэг, 7,9 хувийг нь бусад зардал эзэлж байна. 

Эдийн засгийн бүтэц 

Өлгий сум нь ноос, ноолуурыг самнан угааж анхан шатны боловсруулалт хийж, бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг. 

“Аватекс”Хайнар”ХК, Мах боловсруулах “Мах-маркет, “Ет транзит”, “Зергер” зэрэг үйлдвэрүүд жилд 1386,3 сая төгрөгийн борлуулалт хийдэг бол Нүүрс болон вольфром олборлодог “Хайнар”ХК жилд 1330,7 сая төгрөгийн, мөн өлөн гэдэс боловсруулах “ХанБүргэд”ХХК жилд 374,5 сая төгрөгийн борлуулалт хийдэг бөгөөд материал техникийн бааз нь баруун бүст тэргүүлэгч түвшинд хүрсэн байна. 

Бас баруун 5 аймгийн хэрэгцээг хангахуйц хүчин чадалтай барилгын ханын материал, блок тоосгоны хэд хэдэн үйлдвэр, хөнгөн-хүнсний ЖДҮ үйлчилгээний нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон үр нөлөө үзүүлж байна. 

Хөдөө аж ахуй 

Мал сүргийн бүтэц: Сумын хэмжээнд 19556 толгой малтайгаас 50 тэмээ, 593 адуу, 3570 үхэр, 4854 хонь, 10489 толгой ямаа байна. 

Газар тариалан. 

Тус онд Өлгий сум нийт 32,0 га талбайгаас 200,0 тн төмс, 18,8 га талбайгаас 190,1 тн хүнсний ногг хурасан. 

Инженерийн дэд бүтэц 

Зам тээвэр: Хотын нутаг дэвсгэр дээгүүр “Мянганы зам”-ын хэвтээ тэнхлэгийн 9.7 км, хотын чанартай 14 км бүгд 23.7 км асфальт болон сайжруулсан шороон зам 10.4 км бетон чулуу холимог 5.6 км явган хүний замтай. Бүгд 4 чиглэлд хувийн хэвшлийн микроавтобус 30 гаруй, нийтийн тээврийн үйлчилгээ, “Газрын од” компанийн эрхийн бичигтэй 8 автобус хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг. 

Цахилгаан хангамж: Сум нь ОХУ-аас импортоор авдаг баруун бүсийн Эрчим хүчний системд холбогдсон, 241 км кабелийн цахилгаан дамжуулах шугамтай. ШКОД-65-350 маркийн 4 генератор бүхий дизель станц нөөцөнд байна. 

Усан хангамж: Сумын төв хэсгээр Ховд гол урсаж өнгөрдөг. Гэр хорооллын нийт айл өрхийн 70 гаруй хувь нь энгийн худаг ашигладаг. Төвлөрсөн цэвэр усны системийн гол шугамын урт 46 км, 6 ш өргөгч насостай, хоногт 3000 м3 ус түгээх хүчин чадалтай. 

Ариутгах татуурга, Цэвэрлэх байгууламж  Ариутгах татуургын 6 насостай, 25 км урт бохир усны шугамтай, хоногт 2700 м3 бохирын ус түрэх хүчин чадалтай. Цэвэрлэх байгууламжийн хувьд байгалийн биологийн байгууламжийн цэвэрлэгээний түвшин 84 хувь,  2 ш лагийн талбайн хэмжээ нь 15м х 15м, 19 ш картны талбайтай, хэмжээ нь 30 х 60 м байдаг. 

Дулаан хангамж: Хотын төвийн гол дулаан хангамжийг төвлөрсөн зуухнаас хангадаг нийт 5 зуухтай, 77.5 гкал/цаг дулаан гаргах хүчин чадал бүхий дулааны станц, дулаан дамжуулах гол шугамын урт 13 км, салбар шугам 27 км.

Read 1830084 times
Rate this item
(0 votes)
Published in Сумын тухай

243988 comments

  • Comment Link onlixbetbangcom Бямба, 09 3-р сар 2024 16:39 posted by onlixbetbangcom

    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet


    last news about 1xbet

    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet
    1xbet

  • Comment Link CharlesJoita Бямба, 09 3-р сар 2024 16:03 posted by CharlesJoita

    mega sb - mega sb, mega sb

  • Comment Link но сегодня Баасан, 08 3-р сар 2024 19:32 posted by но сегодня

    новости главные россии яндекс
    новости в мире сегодня но сегодня Новости В России Последние https://bitbin.it/GetFOtXw/ новости поиск новости сми сейчас

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Буянт сум

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, цагдаагийн

Read more

Засаг даргын Тамгын газар

2021.11.01.

Буянт сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар

Read more

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨЛ

МУ-ын Засгийн газрын өнөөдрийн /2020.02.19/ ээлжит

Read more

Урилга

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 10

Өнөөдөр /2020.03.10/ аймгийн Онцгой Комиссын 10 дугаар

Read more

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС

АЙМАГ, СУМААС ОРОХ ГАРАХ

Монгол Улсад шинэ төрлийн коронавируст халдварын анхны

Read more

ФЭЙСБҮҮК

 Бидэнтэй холбогдоорой