Print this page

Өнөөдөр /2020.03.10/ аймгийн Онцгой Комиссын 10 дугаар хуралдаан болж дараах шийдвэрийг гаргалаа.

ҮҮНД:

1. Монгол улсад Коронавируст халдвар /Сovid-19/-ын анхны тохиолдол батлагдсантай холбогдуулан аймгийн төв руу орох, гарах зорчигч тээврийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07:00 цагаас 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл түр зогсоож, орох гарах бүх чиглэлд хяналтын цэг /пост/ ажиллуулахыг Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Б.Наранбаатар, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр нарт,

 

2. Тус аймгаас Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан улс руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж зөвхөн шатахуун, хүнсний бүтээгдэхүүн, тэжээл тээвэрлэх тээврийн хэрэгслийг авто замын Цагааннуур боомтоор халдваргүйжүүлэлт хийж нэвтрүүлэхийг Хилийн 0285 дугаар ангийн захирагч, хурандаа В.Батжаргал, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед, Автотээврийн төвийн дарга Т.Сайдолда нарт,

3. Сумаас гарах, орох тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07:00 цагаас 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл түр зогсоохыг сумдын Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга нарт,

4. Төрийн болон төрийн бус байгууллагууд, зах, худалдааны төв, банк, санхүүгийн байгууллагууд, хүн олноор цуглардаг үйлчилгээний газруудад халдваргүйжүүлэлтийг өөрсдийн зардлаар хийлгүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед, Өлгий сумын Засаг дарга Х.Бахытхумар, Зоонозын өвчин судлалын төв /Ч.Үржих/, сумдын Засаг дарга нарт,

5. Аймгийн төвөөс гарах, орох ачаа /Хүнс, шатахуун, нүүрс, өвс, тэжээл/ тээврийн автомашинуудад халдваргүйжүүлэлт хийхийг Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, Мал эмнэлгийн газрын дарга А.Айдынасхар, Автотээврийн төвийн дарга Т.Сайдолда нарт,

6. Хүнсний зах, худалдааны төв, дэлгүүрээс бусад авто сэлбэг, барилгын материалын болон барааны захын үйл ажиллагааг өвчин гарсан улс орноор зорчсон иргэнээс авсан шинжилгээний хариу гарах хүртэл түр зогсоов.

7. Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул шинжилгээний хариу гарах хүртэл Өлгий-Хотгор чиглэлийн /хүнс, шатахуун, нүүрс, өвс, тэжээл/ тээврийн хэрэгслийн гарах, орох хөдөлгөөнийг түр зогсоов.

8. Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдвар /Сovid-19/-ын талаар үнэн бодит мэдээлэл, өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дараалал харгалзахгүйгээр иргэд, олон нийтэд шуурхай хүргэж ажиллахыг Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл, Орон нутгийн олон нийтийн радио телевиз дарга Н.Оспан нарт,

9. Хяналт тавьж хорио цээрийн дэглэм сахиулж ажиллахыг Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Б.Наранбаатар, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр нарт,

10. Хяналтын цэгт үүрэг гүйцэтгэх албан хаагчдын дархлаа дэмжих хоол, хүнс, шатахуун болон бусад зардалд шаардагдах 5084945 /таван сая наян дөрвөн мянган есөн зуун дөчин таван/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тилеген нарт тус тус үүрэг болголоо.

Read 42838 times
Rate this item
(0 votes)

Latest from Super User

7490 comments